United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАН ГИ МҮНТЭЙ УТСААР ЯРИВ

Thursday, 21 July 2016

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Өмнөд Суданд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тэнд үүрэг гүйцэтгэж байгаа НҮБ-ын энхийг  сахиулагчдын аюулгүй байдалтай холбоотой асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй өнөөдөр утсаар ярив.

АЗИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА

Thursday, 21 July 2016

Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалт эхэллээ. Уулзалтыг монголын хуульчдын холбооноос 2016 оны 7 дугаар сарын 21-22-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулж байна.

Уг чуулга уулзалтад олон улсын хуульчдын холбоо, БНХАУ, Япон, БНСУ, Малайз, Австрали, Шинэ Зеланд зэрэг 30 орчим улсын хуульчдын холбоодын ерөнхийлөгч оролцож байна.

БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ-ГИЙН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ

Monday, 18 July 2016

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 2016 оны 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм.

Хатагтай Пак Гын Хэ АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцсон бөгөөд Монгол Улсад хийх албан ёсны айлчлал нь өнөөдөр өглөө эхэллээ.

Л.ПҮРЭВСҮРЭН: МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Saturday, 16 July 2016

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохиогдож өндөрлөсөнтэй холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн уг арга хэмжээг дүгнэж, уулзалтын үр дүн, Монгол Улсад  үлдэж буй бодит үр ашиг, ач холбогдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

АСЕМ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “НҮҮДЭЛЧДИЙН НААДАМ” ҮЗЛЭЭ

Saturday, 16 July 2016

Өнөөдөр буюу 7 дугаар сарын 15-ны үдээс хойш АСЕМ-ын  Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй төлөөлөгчид АСЕМ-ын 20 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Чингисийн хүрээ” цогцолборт зочилж “Нүүдэлчдийн наадам”-ыг үзэж сонирхлоо.

Наадамд Төрийн хүндэт харуул жагсаж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэн, наадмыг нээж Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслол болов. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.

УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ “АЗИ-ЕВРОПЫН УУЛЗАЛТ (АСЕМ) ГУРАВ ДАХЬ АРВАН ЖИЛДЭЭ” МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, 2016 ОНЫ 7 ДУГААР САРЫН 15-16

Saturday, 16 July 2016

АСЕМ-ын түнш орнуудын төр, засгийн тэргүүн, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга бид АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэж, АСЕМ-аас гурав дахь арван жилдээ баримтлах чиг шугамыг тодорхойлох зорилгоор 2016 оны долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн хүрээнд зохион явууллаа.

"ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО"АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Saturday, 16 July 2016

2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Нью-Йорк хотноо Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас  Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (ACДҮОУХ), Олон улсын хуулийн хөгжлийн байгууллага (ОУХХБ)-тай хамтран "Тогтвортой хөгжлийн зорилтууд ба хариуцлагын тогтолцоо" арга хэмжээг зохион байгууллаа.