United Nations Welcome to the United Nations. It's your world.

ОРОСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

Date: 
Friday, 23 September 2016

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцох үеэрээ 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Нью-Йорк хотноо уулзаж, хоёр улсын харилцааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд, өнгөрсөн 4 дүгээр сард Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан Монгол Улс, ОХУ-ын хооронд Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн ач холбогдлыг дурьдаж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг ойрын хугацаанд баталж хэрэгжүүлэх нь зүйтэйг онцлов.