ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН “ЦӨМИЙН ТУРШИЛТЫГ БҮРЭН ХОРИГЛОХ ГЭРЭЭГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛГОХОД ДӨХӨМ ҮЗҮҮЛЭХ ЕСДҮГЭЭР БАГА ХУРАЛ”-Д ОРОЛЦЛОО
Нью-Йорк хотноо 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр болсон “Цөмийн туршилтыг бүрэн хориглох Гэрээг хүчин төгөлдөр болгоход дөхөм үзүүлэх 9 дүгээр Бага хурал”-д Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Гэрээг хүчин төгөлдөр болгох нь цөмийн зэвсгийг хураах чиглэлээрх дэлхийн нийтийн хүч чармайлтад чухал үүрэгтэйг тэрээр онцлов.