United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР ӨМНӨД СУДАН УЛСАД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨВ

Friday, 11 November 2022

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнтэй Батлан хамгаалахын сайд уулзах үеэрээ дараах үүрэг чиглэл, захиас даалгаварыг өгөв.

Бичиг үсгийн боловсролын тухай тогтоолыг НҮБ-аар батлуулав

Friday, 04 November 2022

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 11 дүгээр сарын 4-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас санаачлан хоёр жил тутам батлуулдаг “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдав.

МОНГОЛ УЛС НҮБ-Д БҮРЭН ЭРХТ ГИШҮҮНЭЭР ЭЛССЭНИЙ 61 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Thursday, 27 October 2022

Өнөөдөр Монгол Улс албан ёсоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын эгнээнд нэгдсэн өдөр тохиож байна. Монгол Улс анх Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд НҮБ-д элсэх өргөдлөө анх гаргаж байсан ч гишүүнээр албан ёсоор элссэн хугацаа нь 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын 101 дэх гишүүн орон болж бүртгүүлсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОРУТ ПАХОР-ТАЙ УУЛЗАВ

Thursday, 22 September 2022

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэ⁷лсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахор-тай уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын эхэнд Монгол, Словенийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн босгон дээр уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхийн төлөө байгаагаа хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НҮБ-ЫН ИНДРЭЭС ДЭЛХИЙ НИЙТИЙГ ЭНХ ТАЙВАНД УРИАЛАВ

Thursday, 22 September 2022

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт чуулганы дарга аа,

Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АНУ-ЫН ТНБД-ЫН УЛС ТӨРИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Thursday, 22 September 2022

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд В