United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Wednesday, 20 February 2019

2018 оны 11 дүгээр сарын 01-нээс “Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрсний бүртгэлд шинээр хамрагдаж буй хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх бөгөөд хэрвээ хуулийн хугацаанд хүүхдээ бүртгүүлээгүй тохиолдолд тус хуулийн 6.4-т зааснаар “…хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харьяалал аваагүйг нотлосон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг хавсаргана” хэмээн заасныг үндэслэн 30 хоногоос хойш төрсний бүртгэлд хамрагдахад

МЭДЭЭЛЭЛ

Wednesday, 21 November 2018

Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс Монгол Улсад аялах гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах, хэрэгцээт мэдээллээр шуурхай хангах үүднээс 24 цагийн лавлах үйлчилгээний 1900-1932 дугаар ажиллуулж байна. 

 

ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ИЛТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ

Friday, 02 November 2018

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы 11 дүгээр сарын 2-ны Бүгд хуралдаанаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн илтгэлийг хэлэлцлээ. 

Бүгд хуралдаанд оролцсон гишүүн улс орнуудын төлөөлөгчид Хүний эрхийн зөвлөлөөс хүнийг эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих талаар өнгөрсөн жилд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дүгнэж, цаашдын зорилтын талаар санал солилцов. 

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХҮРЭХ ТОГТВОРТОЙ ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧУХАЛЫГ ОНЦЛОВ

Monday, 15 October 2018

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Хоёрдугаар хороо 10 дугаар сарын 15-16-ны өдөр “Тогтвортой хөгжил”-ийн асуудлыг хэлэлцэж байна.

НҮБ-ЫН ЕА-Н 73 ДУГААР ЧУУЛГАНЫ НЭГДҮГЭЭР ХОРООНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХЭЛЛЭЭ

Wednesday, 10 October 2018

Энэ 10 дугаар сарын 8-нд эхэлсэн НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэлээр зэвсэг хураах, олон улсын аюулгүй байдлын асуудлыг авч хэлэлцэж байна.   

Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаанд гишүүн орнуудын төлөөлөгчид зэвсэг хураах, олон улсын энх тайван, аюулгүй байдалд тулгарч буй сорилт бэрхшээлүүд, тэдгээрийг даван туулах арга замын талаар санал солилцож байна.

ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДЛЫГ ОНЦЛОВ

Wednesday, 10 October 2018

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Гуравдугаар хороо 10 дугаар сарын 9-11-ний өдөр Хүүхдийн эрхийг хамгаалах, дэмжих асуудлыг хэлэлцэж байна.

Тус хуралдаанд оролцсон гишүүн орнуудын төлөөлөгчид хүүхдийн эрхийг хамгаалах, энэ чиглэлд гарсан ахиц дэвшил, тулгарч буй сорилтууд, тэдгээрийг даван туулах, цаашид авч хэрэгжүүлэх зорилтын талаар санал солилцов.

НҮБ-ЫН ЕА-Н 73 ДУГААР ЧУУЛГАНЫ 2 ДУГААР ХОРООНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХЭЛЛЭЭ

Tuesday, 09 October 2018

НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы 2 дугаар хорооны үйл ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 8-нд эхлэв. Эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг тус хороо нь тогтвортой хөгжил, макро эдийн засгийн бодлого, мэдээлэл, харилцаа холбооны технологи, хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх олон улсын бага хурлуудын үр дүнгийн хэрэгжилт, даяаршил ба харилцан хамаарал, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнууд, ядуурлыг бууруулах, хөгжлийн төлөөх үйл ажиллагаа, олон улсын энх тайван, аюулгүй байдал зэрэг 15 багц асуудлын хүрээнд холбогдох тогтоолын төслүүдийг хэлэлцэж, батлах юм.

СОЛОНГОСЫН ХОЙГИЙН ЭНХ ТАЙВАН, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Monday, 01 October 2018

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 28-ны өдөр БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той НҮБ-ын төв байранд уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа, НҮБ болон олон талт хамтын ажиллагаа, Монгол Улс, БНАСАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Friday, 28 September 2018

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 28-нд болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов.