Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзлаа
Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзлаа.
ЕНБД Бан Ги Мүн уулзалтын эхэнд “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг Монгол Улс соёрхон баталж Батламж жуух бичгээ гардуулсанд талархал илэрхийлэв.