United Nations Welcome to the United Nations. It's your world.

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧУХАЛЫГ ОНЦЛОВ

Date: 
Thursday, 27 October 2016

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы 2 дугаар хорооны Хөдөө аж ахуйн хөгжил, хүнс, тэжээлийн аюулгүй байдал сэдэвт хуралдаанд оролцож, үг хэлэв.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 мөрийн хөтөлбөрт “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн”, “Үндэсний үйлдвэрлэл” болон “Мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн анхдугаар аян” зэрэг арга хэмжээг хөдөө аж ахуй, хүнсний тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хэрэгжүүлэх, түүнчлэн “Атрын 3 дугаар аян”-ыг үргэлжлүүлэхийг тэмдэглэв.  

Тэрбээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан дээрх арга хэмжээ, үйл ажиллагаа нь хүнсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүнийг экспортлох болон хүнс, тэжээлийн бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт болон худалдааны тогтолцоог бий болгох замаар иргэдэд хүнсний эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн худалдан авах таатай орчныг бий болгоход чиглэсэн чухал ач холбогдолтой болохыг онцлов.

 

 

НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр