United Nations Welcome to the United Nations. It's your world.

ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАЛАРХАВ

Date: 
Wednesday, 02 November 2016

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганы 6 дугаар хорооны Олон улсын эрх зүйн комиссын илтгэлийг танилцуулах хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2016 оны 11 дүгээр сарын 02-ныөдөр үг хэлэв.

Элчин сайд С.Сүхболд хэлэхдээ Олон улсын эрх зүйн комиссын үйл ажиллагаанд талархаж байгаагаа илэрхийлээд “Байгалийн гамшгийн үед иргэдийг хамгаалах”, “Олон улсын зан заншлын хэм хэмжээг тодорхойлох”, “Төрийн албан хаагчдын гадаад улсын шүүх эрх мэдэлд эдлэх дархан эрх, ямба” зэрэг олон улсын эрх зүйн баримт бичгийн төслийг боловсруулж олон улсын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгааг нь цохон тэмдэглэв. Тэрээр цааш нь хэлсэн үгэндээ “Төрийн албан хаагчдын гадаад улсын шүүх эрх мэдэлд эдлэх дархан эрх, ямба” олон улсын эрх зүйн хэм хэмжээг боловсруулахад түүний хамрах хүрээ, хязгаарлалтыг зөв зохистой тогтоохын чухалыг онцлов.