ТЭРГҮҮН ШАДАР САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ УЛС COP17 ХҮЛЭЭН АВАГЧ УЛСЫН ХУВЬД ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛНЭ
Туркменистан Улсын Аваза хотноо болж буй Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Гуравдугаар бага хурлын хүрээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, ГХЯ-ны дэргэдэх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Бэлтгэл ажлын алба хамтран далайд гарцгүй орнуудад зориулсан "Газар, ус, худалдааны гарц шийдэл дэх санхүүжилтийн боломжийг нээх нь" сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдав.