United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

“ТӨВИЙГ САХИХ БОДЛОГО: ЭНХ ТАЙВАН, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

Monday, 14 December 2015

Туркменистан Улс байнга төвийг сахих статустай болсны 20 жилийн ойн баярын ёслол болон “Төвийг сахих бодлого: энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн төлөө олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын бага хурал тус улсын нийслэл Ашгабат хотноо 2015 оны 12 дугаар сарын 11-13-нд болж, 20 орны төр засгийн болон парламентийн тэргүүн, 20 гаруй орны Гадаад хэргийн сайд, дэд сайд, 30 орчим олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

ХҮН АМЫН ТООЛЛОГО ДУУСАХАД 30 ХҮРЭХГҮЙ ХОНОГ ҮЛДЛЭЭ

Tuesday, 01 December 2015

Гадаадад 183 хоногоос дээш оршин сууж байгаа иргэдийн интернэт тооллого дуусахад 30 хүрэхгүй хоног үлдлээ. Хүн амын интернэт тооллогын явц удаашралтай, зарим тохиолдолд техникийн хүндрэл, бэрхшээл гарч байгааг харгалзан үзэж цаасан хэлбэрээр бүртгэж эхлэхээр боллоо. Та дараах хаягаар орж тооллогын асуулгыг хэвлэж гараар бөглөн БТГ-ын newyork@mfa.gov.mn хаягаар илгээнэ үү. Асуулгын анкет татаж авах.

УУР АМЬСГАЛЫН АСУУДЛААР ЧУУЛЖ БАЙНА

Monday, 30 November 2015

Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн Талуудын бага хурлын 21 дүгээр чуулганд нийт 195 орны 50 мянган төлөөлөгч, түүний дотор 150 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар оролцож байна.

МОНГОЛ УЛСЫН САНААЧИЛГААР "ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД, ОХИДЫН АЖ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ" ТОГТООЛ БАТЛАГДАВ

Tuesday, 24 November 2015

11 дүгээр сарын 23-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Гуравдугаар хорооны хуралдаанаар Монгол Улсын санаачилсан "Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай"  тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдав. 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, МАССАЧУСЕТСИЙН ТЕХНОЛОГИЙН ИНСТИТУТ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАГДАВ

Thursday, 19 November 2015

Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр АНУ-ын Бостон хотноо Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгч Рафаэль Рейф нар хамтын ажиллагааны гэрээнд  гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсын дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт энтрепренер болон инновацийг хөгжүүлэх зорилгоор Массачусетсийн технологийн институттэй МУИС, ШУТИС болон бусад их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын оюутан, профессор багш, судлаачид хамтран ажиллах юм.  

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨТӨЛБӨРИЙН ЗАХИРАЛ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Tuesday, 17 November 2015

Монгол  Улсаас НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд 2015 оны 11 дугаар сарын 17-ны өдөр Нью Йорк хотноо НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Аким Штайнерт итгэмжлэх захидал өргөн барив.

AMBASSADOR S.SUKHBOLD PRESENTS HIS CREDENTIALS TO EXECUTIVE DIRECTOR OF UNEP

Tuesday, 17 November 2015

On 13 November 2015, Mr. Sukhee SUKHBOLD presented to Mr. Achim Steiner, Executive Director of the United Nations Environment Programme (UNEP), the Credentials appointing him as the Ambassador Extraordinary and Plenipotentiary and Permanent Representative of Mongolia to the United Nations Environment Programme.

Following the ceremony of the presentation of the Credentials, Mr.Achim Steiner had a brief welcoming meeting with H.E.Mr.Sukhee SUKHBOLD.

ХҮН АМЫН ТООЛЛОГОД ӨРГӨНӨӨР ОРОЛЦООРОЙ

Monday, 16 November 2015

Үндэсний Статистикийн Хороо/ҮСХ/-ноос гадаад оронд суугаа Монгол Улсын иргэдийн бүртгэлийг 2015 оны 10 дугаар сарын 1-нээс 2015 оны 12 дугаар сарын сүүлч хүртэл хугацаанд зохион байгуулж байна. Гадаад улсад 183 хоногоос дээш хугацаагаар ажиллаж, амьдарч байгаа болон хувийн хэргээр оршин суугаа Монгол Улсын иргэд ҮСХ-ны дараах цахим хуудсаар орж интернет тооллогод хамрагдана.

http://e-census.nso.mn/

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Monday, 16 November 2015

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Парис хотод болсон аймшигт террорист халдлагын дараагаар “Лалын улс” зэвсэгт бүлэглэлээс Нью-Йорк хотод зэвсэгт халдлага хийх талаар сүрдүүлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгэж, АНУ-ын томоохон хотууд аюулгүй байдлаа чангатгаж байна.

Иймд тус улсад суугаа монгол иргэд шаардлагагүй тохиолдолд хүн олон цугласан үзвэр, үйлчилгээний газар, дэлгүүр хоршоогоор явахгүй байх, хэрэв ийм газраар явах тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Утас: 212 861 9460