United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗОРИЛГООР ВИЗГҮЙ ЗОРЧИХ БОЛЛОО

Date: 
Wednesday, 23 March 2016

Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Индонез Улсын Засгийн газраас Монгол Улсын энгийн паспорттай иргэдийг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн өөрийн улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг гаргасан байна.

Монгол Улсын иргэд тус улсад аялал жуулчлалын зорилгоор зорчихдоо хүчин төгөлдөр паспорт, нислэгийн тийз /30 хоногийн дотор буцах/ болон зочид буудлын захиалгыг баталгаажуулсан баримтыг хилийн шалган нэвтрүүлэх албанд үзүүлэх шаардлагатай бөгөөд бусад зорилгоор зорчих тохиолдолд зохих ангиллын визийг авсан байх шаардлагатайг анхаарна уу.