ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ӨНДӨР ТҮВШНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ҮГ ХЭЛЭВ

Нью-Йорк хотноо 7 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы дарга М.Ликкетофын санаачилгаар "НҮБ-ын 70 жил: Хүний эрхийн асуудал глобал хөгжлийн төлөвлөгөөний чухал хэсэг болох нь" сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг болж өнгөрөв. Уг хэлэлцүүлэг дээр НҮБ-ын гишүүн, ажиглагч 70 гаруй орны төлөөлөгч үг хэллээ.









