Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Нигер Улсын Гадаад хэргийн сайд Ибрахим Ясубу-тай 9 дүгээр сарын 20-нд НҮБ-ын Төв байранд уулзав.
Сайд Ц.Мөнх-Оргил Улаанбаатар хотноо 2009 онд байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны талаар товч танилцуулж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгамдаж буй сорилт, бэрхшээлүүдийн талаарх бодитой судалгаа, шинжилгээний ач холбогдол чухлыг онцлон тэмдэглэв. Тэрбээр цааш нь тус төвийг байгуулах олон талт хэлэлцээрийг Нигер Улс ойрын хугацаанд соёрхон батлан хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв. Энэхүү хэлэлцээрийг энэ оны 12 дугаар сард багтаан Үндэсний ассамблейгаар хэлэлцүүлэн соёрхон батлуулахаар төлөвлөж байгаагаа Нигер Улсын Гадаад хэргийн сайд мэдэгдэв.