News
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРОВ
Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 7 дугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Гадаад харилцааны сайдаар томилогдсон Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээс 7 дугаар сарын 23-ны өдөр ГХЯ-нд тамгаа хүлээж авч, үүрэгт ажилдаа орлоо.
Ажил хүлээлцэхэд Гадаад хэргийн өмнөх сайд Л.Пүрэвсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго нар байлцаж, шинэ сайд Ц.Мөнх-Оргилд ажлын амжилт хүсэв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАН ГИ МҮНТЭЙ УТСААР ЯРИВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Өмнөд Суданд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тэнд үүрэг гүйцэтгэж байгаа НҮБ-ын энхийг сахиулагчдын аюулгүй байдалтай холбоотой асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй өнөөдөр утсаар ярив.
АЗИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА
Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалт эхэллээ. Уулзалтыг монголын хуульчдын холбооноос 2016 оны 7 дугаар сарын 21-22-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулж байна.
Уг чуулга уулзалтад олон улсын хуульчдын холбоо, БНХАУ, Япон, БНСУ, Малайз, Австрали, Шинэ Зеланд зэрэг 30 орчим улсын хуульчдын холбоодын ерөнхийлөгч оролцож байна.
Л.ПҮРЭВСҮРЭН САЙД БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ-Г УГТАН ҮДЛЭЭ
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ-ГИЙН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 2016 оны 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм.
Хатагтай Пак Гын Хэ АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцсон бөгөөд Монгол Улсад хийх албан ёсны айлчлал нь өнөөдөр өглөө эхэллээ.
АСЕМ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ 11 ДҮГЭЭР УУЛЗАЛТ “АСЕМ-ЫН 20 ЖИЛ: УЯЛДАА ХОЛБООТОЙ БАЙЖ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ТҮНШЛЭХ НЬ”
Хурлын даргын мэдэгдэл
АСЕМ-ын 20 жилийн ой
Л.ПҮРЭВСҮРЭН: МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохиогдож өндөрлөсөнтэй холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн уг арга хэмжээг дүгнэж, уулзалтын үр дүн, Монгол Улсад үлдэж буй бодит үр ашиг, ач холбогдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
АСЕМ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “НҮҮДЭЛЧДИЙН НААДАМ” ҮЗЛЭЭ
Өнөөдөр буюу 7 дугаар сарын 15-ны үдээс хойш АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй төлөөлөгчид АСЕМ-ын 20 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Чингисийн хүрээ” цогцолборт зочилж “Нүүдэлчдийн наадам”-ыг үзэж сонирхлоо.
Наадамд Төрийн хүндэт харуул жагсаж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэн, наадмыг нээж Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслол болов. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.
УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ “АЗИ-ЕВРОПЫН УУЛЗАЛТ (АСЕМ) ГУРАВ ДАХЬ АРВАН ЖИЛДЭЭ” МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, 2016 ОНЫ 7 ДУГААР САРЫН 15-16
АСЕМ-ын түнш орнуудын төр, засгийн тэргүүн, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга бид АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэж, АСЕМ-аас гурав дахь арван жилдээ баримтлах чиг шугамыг тодорхойлох зорилгоор 2016 оны долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн хүрээнд зохион явууллаа.