United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

БҮГД НАЙРАМДАХ КАМЕРУН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООЛОО

Friday, 03 April 2015

НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Камерун Улстай 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.

БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН УЯЛДААГ ХЭРХЭН ХАНГАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ

Tuesday, 31 March 2015

3 дугаар сарын 30-ны өдөр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газраас Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд зохион байгуулсан “2015 оноос хойшхи хөгжлийн зорилтыг үндэсний түвшинд хэрэгжүүлэхэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлыг уялдуулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт Монгол улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч О.Оч оролцож үг хэлэв.

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ БОЛОН АРЛЫН ЖИЖИГ ОРНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН АЛБАНЫ ОРЛОГЧ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Friday, 13 March 2015

Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орны асуудал эрхэлсэн албаны орлогч захирал Хайди Шродерус Фокс-той 3 дугаар сарын 11-ний өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байранд уулзав.  

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Н.ОЮУНДАРЬ НҮБ-ЫН ЭСАГ-ЫН ОРЛОГЧ ДАРГА ЭДМОН МУЛЕТЭЙ УУЛЗЛАА

Friday, 13 March 2015

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь 3 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын Энхийн сахиулах ажиллагааны газар (ЭСАГ)-ын орлогч дарга Эдмон Мулетэй хоёр талын уулзалт хийлээ.

МОНГОЛ УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРААС “ХОРШООЛОЛ БА ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ АСУУДАЛ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Friday, 13 March 2015

Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дүгээр чуулганы үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын хоршооллын холбоотой хамтран “Хоршоолол ба жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудал” арга хэмжээг зохион байгуулав.

ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД Н.ОЮУНДАРЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЖ БАЙДЛЫН КОМИССЫН 59 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ҮГ ХЭЛЭВ

Friday, 13 March 2015

Нью-Йорк хотод НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дүгээр чуулганд оролцож буй Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт манай улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХОРШООЛЛООР ДАМЖУУЛЖ САНХҮҮЖҮҮЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Friday, 13 March 2015

Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дүгээр чуулганы үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Итали Улсын Байнгын төлөөлөгчийн газартай хамтран 3 дугаар сарын 10-ны өдөр “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хоршооллоор дамжуулж санхүүжүүлж, хэрэгжүүлэх нь” арга хэмжээг зохион байгуулав.

DELEGATION LED BY THE DEPUTY PRIME-MINISTER N.OYUNDARI PARTICIPATES IN THE 59TH SESSION OF THE UN COMMISSION ON THE STATUS OF WOMEN IN NEW YORK

Friday, 13 March 2015

The 59th session of the Commission on the Status of Women of the Economic and Social Council of the United Nations started its work on 9 March 2015.

This year’s session, which is reviewing Implementation of the Beijing Declaration and Plan of Action adopted at the Fourth World Conference of Women and discussing further ways to advance this agenda, is attended by high-level delegations from 189 countries of the world.