United Nations Welcome to the United Nations. It's your world.

САЙД Л.ПҮРЭВСҮРЭН КУБЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

Date: 
Sunday, 04 October 2015

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр Куба Улсын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилла-тай 10 дугаар сарын 1-ний өдөр уулзав.

Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд нар эртний уламжлалт сайн харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо хуваалцахын зэрэгцээ АНУ-Кубын харилцаа сэргэж байгаа үйл явцын талаар мэдээлэл  солилцов.

Кубын хувьд шинэ эрин үе нээгдэж байгаа энэ үед газар зүйн алслалаас үл хамааран Куба-Монголын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн чухлыг хоёр тал санал нэгтэй тэмдэглэж, боломжуудыг эрэлхийлэхээр тогтов. 

НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2015 оны 10 дугаар сарын 2