United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Thursday, 19 May 2016

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар албан ёсны айлчлал хийхээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Сөүл хотноо хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Нэгдлийн сайд Хон Ён Пё  болон албаны хүмүүс угтан авч хүндэт харуулын цэрэг жагсан хүндэтгэл үзүүлэв.

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД ОХУ-ЫН СЭТГҮҮЛЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Tuesday, 17 May 2016


Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд манай улсад айлчилж буй ОХУ-ын Бүх Оросын Үндэсний радио, телевизийн компанийн /ВГТРК/  Воронеж, Липецк, Чита, Буриад, Улаан Үд, Эрхүү зэрэг 17 салбарын сэтгүүлчдийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хүлээн авч уулзав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Friday, 13 May 2016

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар 2016 оны 5 дугаар сарын 18-20-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОРВЕГИЙН АСЕМ-ЫН АХЛАХ АЛБАН ТУШААЛТНЫ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧТЭЙ УУЛЗАВ

Friday, 13 May 2016

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Норвегийн Вант Улсын АСЕМ-ын Ахлах албан тушаалтны үүрэг гүйцэтгэгч Яанник Гратрудыг Гадаад хэргийн яаманд өнөөдөр хүлээн авч уулзав.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ГАНХУЯГ ЕВРОПЫН ХОЛБООНЫ АХЛАХ АЛБАН ТУШААЛТАН ГУННАР ВИГАНДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Friday, 13 May 2016

Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал бөгөөд АСЕМ-ын Ахлах албан тушаалтан Гуннар Вигандыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав.

ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ГАНХУЯГ ИСПАНИЙН ВАНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЯАМНЫ ДЭД ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Friday, 13 May 2016

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Испанийн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны яамны Номхон далай, Зүүн Өмнөд Азийн орнууд болон Филиппин Улсын асуудал хариуцсан газрын дэд захирал Эмило Дэ Мигуэл Калабаг хүлээн авч уулзав.