БХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД НЬЮ-ЙОРК ХОТОД АЖИЛЛАВ
БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд зочилж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийг сахиулах ажиллагаа эрхэлсэн орлогч нарийн бичгийн дарга Жан Пьер Лакруа болон НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын цэргийн зөвлөх генерал Бираме Диоптой тус тус уулзаж, Монгол Улсаас НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, цаашдын төлөвийн талаар ярилцаж, санал