United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Monday, 02 May 2016

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хамтарсан хорооны V хуралдааныг Монголын хэсгийн тэргүүний хувиар Шинэ дели хотноо 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хийв.

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ЭНЭТХЭГИЙН МОНГОЛ СУДЛААЧ НАРТАЙ УУЛЗАВ

Monday, 02 May 2016

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийв.

ВЕНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР ЭХЭЛЛЭЭ

Wednesday, 27 April 2016

Монгол Улсын Гадаад хэргийн яам, НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд (ДГХБО)-ын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн алба болон ДГХБО-ын Олон улсын судалгааны төв хамтран “ДГХБО-ын 2014-2024 онд хэрэгжүүлэх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах Үндэсний семинар”-ыг 2016 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдөр зохион байгуулж байна.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Friday, 22 April 2016

Нью-Иорк хотноо 4 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний санаачлагаар “Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр”-т гарын үсэг зурах хүндэтгэлийн арга хэмжээ болов. Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг оролцож Парисын хэлэлцээрт гарын үсэг зурав.

Н.БАТЦЭРЭГ САЙД НҮБ-ЫН ӨНДӨР ТҮВШНИЙ СЭДЭВЧИЛСЭН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЭВ

Thursday, 21 April 2016

Нью-Иорк хотноо 4 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы дарга М.Ликкетофт санаачлан “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх нь” сэдэвт Өндөр түвшний сэдэвчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэхүү хэлэлцүүлэг нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр гишүүн орнуудын зүгээс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулах зорилготой юм.