United Nations Welcome to the United Nations. It's your world.

АНУ-Д ЗОРЧИХ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРОВ.

Date: 
Sunday, 05 December 2021

Цар тахлын хамгийн олон мутацилагдсан хувилбар болох Омикрон-оос улбаалан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын хилээр зорчих хөдөлгөөний журамд дахин өөрчлөлт орууллаа. Эдгээр өөрчлөлтүүд нь: 
1. Омикрон хувилбар илэрсэн өмнөд Африкийн 8 улсаас зорчигч хүлээн авахгүй болохоо мэдэгдэв. Эдгээр улсуудад Ботсван, Эсватини, Лесото, Малави, Мозамбик, Намиб, Өмнөд Африк, Зимбабве орж буй бөгөөд эдгээр орноос ирсэн болон сүүлийн 14 хоногийн дотор дамжин өнгөрсөн иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглов. Цаашид ч зорчих хөдөлгөөний журамд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй байна. 
2. 12 дугаар сарын 6-наас эхлэн олон улсын нислэгээр ирж буй зорчигчид 24 цагийн дотор ПГУ тест өгсөн байх. Энэ шинэ журам нь иргэншил болон вакцин хийлгэсэн бүх хүмүүст хамааралтай болохыг Цагаан Ордон онцлов. Урд нь гаргасан АНУ-д ирж байгаа гадаадын бүх иргэд вакцин хийлгэсэн байх ёстой гэсэн журам мөн хэвээр үйлчилж байгаа. 
3. Олон нийтийн тээврийн хэрэгсэл болох автобус, галт тэрэг, онгоцоор зорчиж байх үедээ болон онгоцны буудал дотор заавал амны хаалт зүүж байх журмын хүчинтэй байх хугацааг ирэх оны 3 дугаар сарын 18 хүртэл сунгав. 
4. Өнөөдрийн байдлаар АНУ-д гадаадаас ирж буй иргэд тусгаарлалтад орох шаардлагагүй хэвээр байгаа.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БТГ