МОНГОЛ, КАНАДЫН ХАРИЛЦАА ШИНЭ ШАТАНД ГАРСНЫГ ТЭМДЭГЛЭВ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы хуралдаанд оролцож буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Канадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагаа болон франкофоны асуудал эрхэлсэн сайд Кристиан Паради-тай 9 дүгээр сарын 29-нд уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.