ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ СЕРБИ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ИВИЦА ДАЧИЧТАЙ УУЛЗАВ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ энэ 9 дүгээр сарын 20-ны өдөр Серби Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Ивица Дачичтай НҮБ-ын Төв байранд уулзлаа.