United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН UNIFIL ЭСА-Д ЦЭРГИЙН ХҮЧ ХАНДИВЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Date: 
Tuesday, 15 August 2023

Монгол Улсын Засгийн газрын НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоогоо өргөжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас үргэлжлүүлэн ажиллаж байна.

Энэхүү бодлогын хүрээнд НҮБ-аас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн урилгын дагуу 2023 оны 5 дугаар сараас эхлэн Израйль-Ливан Улсын хилийн дагуу зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “United Nations Interim Force in Lebanon” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс эмч, эмнэлгийн ажилтнууд үүрэг гүйцэтгэж эхэлсэн билээ.

Цэргийн алба хаагч /цэргийн баг/-ийн тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэхтэй холбоотой зохицуулалтын асуудлаар НҮБ-тай байгуулах Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг БТГ-аас НҮБ-тай хэлэлцэн тохирч, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн дэмжигдэж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболдод гарын үсэг зурах эрх олгогдсон болно.

"Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын хооронд Энхийг сахиулах UNIFIL ажиллагаанд цэргийн хүчин оролцуулах тухай” Харилцан ойлголцлын санамж бичигт 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Байнгын төлөөлөгчийн газрын байранд гарын үсэг зурж баталгаажуулав.

 

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар

Нью-Йорк хот