Date:
Tuesday, 19 September 2023
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 9 дүгээр сарын 19-ний өдөр Эстони Улсын Гадаад хэргийн сайд Маргус Тсахкнатай товч уулзалт хийв.
Уулзалтаар Монгол, Эстони Улсын харилцаа, хамтын ажиллагааны явцыг хэлэлцэж, цаашид хоёр улсын харилцаа мэдээлэл технологи, цахим засаглалын чиглэлээрх хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Мөн түүнчлэн талууд хоёр талын яриа хэлэлцээний түвшин, давтамжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын комисс (ЗГХК) байгуулах боломжийн талаар ярилцав.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР