United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН АСУУДЛААРХ АЗИ-ЕВРОПЫН БҮС НУТГИЙН ХУРАЛД ОРОЛЦОВ

Friday, 25 August 2023

Тайландын Вант Улсын Бангкок хотноо 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Далайд Гарцгүй Хөгжиж буй Орнууд (ДГХБО)-ын асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн 2014-2024 оны хэрэгжилтийг хэлэлцэх Ази-Европын бүс нутгийн хурал болж өнгөрлөө. 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН UNIFIL ЭСА-Д ЦЭРГИЙН ХҮЧ ХАНДИВЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Tuesday, 15 August 2023

Монгол Улсын Засгийн газрын НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоогоо өргөжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас үргэлжлүүлэн ажиллаж байна.

НҮБ-ЫН ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ТӨЛӨӨЛӨГЧ БӨГӨӨД БҮСИЙН ЗАХИРАЛ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Friday, 23 June 2023

НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч бөгөөд бүсийн захирал Стивен Каргбо Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт энэ сарын 22-ны өдөр итгэмжлэх захидлаа гардууллаа.

НҮБ-ЫН ОРЛОГЧ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА

Friday, 23 June 2023

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима Монгол Улсад 2023 оны 6 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд ажлын айлчлал хийнэ.

ДИПЛОМАТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

Tuesday, 20 June 2023

Энэ 6 дугаар сарын 19-ний өдөр Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг тэмдэглэх арга хэмжээ НҮБ-ын төв байранд болов.

Уг арга хэмжээг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2022 онд баталсан “Дипломат  эмэгтэйчүүдийн олон улсын өдрийн тухай” тогтоолыг санаачлан батлуулсан орнууд хамтран зохион байгуулсан.

“Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлт боллоо

Monday, 19 June 2023
“Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлт эхэллээ

“Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны 19 дэх удаагийн олон улсын сургуулийн нээлт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.

НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Monday, 19 June 2023
НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхав

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу бараалхав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VIII бага хурал үр дүнтэй болж байгааг тэмдэглэв.

ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ “УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН VIII БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Monday, 19 June 2023

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VIII бага хурлыг 2023 оны 6 дугаар сарын 15–16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн бага хуралд 30 орчим улс, 10 гаруй олон улсын байгууллагын 180 гаруй төлөөлөгчид оролцов.

НҮБ-ЫН ОРЛОГЧ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ИЗИМУ НАКАМИЦУ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ДЭЭР ИЛТГЭЛ ТАВИВ

Monday, 19 June 2023

НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу Монгол Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Сургууль дээр судлаачид болоод оюутан залууст зориулан ‘Олон улсын болон бүс нутгийн зэвсэг хураах огтлолцол: Ирээдүйн сорилт ба боломжууд’ сэдвээр илтгэл тавив.

Илтгэлд Монгол Улсын Их Сургуулийн 50 орчим оюутан, судлаачид оролцож, сонирхсон асуултандаа хариулт авлаа.

ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ “УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН 8 ДУГААР БАГА ХУРАЛ

Thursday, 15 June 2023

Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг дэвшүүлж ирсэн. Улмаар 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг (Ulaanbaatar Dialogue Initiative on Northeast Asian Security) эхлүүлэх санаачилгыг дэвшүүлсэн. Энэхүү санаачилгаар Солонгосын хойгийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, зогсонги байгаа асуудлуудыг урагшлуулахад дэмжлэг үзүүлэх гарцыг нээхийг зорьсон.