МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОН ҮГ ХЭЛЭВ
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс зохион байгуулсан "Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад хамтын хүчин чармайлт" сэдэвт хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэлэв. Тэрбээр дэлхийн 170 гаруй орны төр, засгийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар ойрын 15 жилд хэрэгжүүлэх 2030 тогтвортой хөгжлийн хөтөлбөр баталсанд туйлын талархалтай байгаагаа тэмдэглэв. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүхий л оролцогч талууд ихээхэн хүчин чармайлт гаргах ёстойг онцлов.