НҮБ-ЫН ОРЛОГЧ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ИЗИМУ НАКАМИЦУ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ДЭЭР ИЛТГЭЛ ТАВИВ
НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу Монгол Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Сургууль дээр судлаачид болоод оюутан залууст зориулан ‘Олон улсын болон бүс нутгийн зэвсэг хураах огтлолцол: Ирээдүйн сорилт ба боломжууд’ сэдвээр илтгэл тавив.
Илтгэлд Монгол Улсын Их Сургуулийн 50 орчим оюутан, судлаачид оролцож, сонирхсон асуултандаа хариулт авлаа.