United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН ТӨРӨЛЖИЛТ БОЛОН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН АСУУДЛААРХ ӨНДӨР ТҮВШНИЙ ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Wednesday, 06 August 2025

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Туркменистан Улсын Аваза хотноо Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын “Бүтцийн өөрчлөлт, эдийн засгийн төрөлжилт болон шинжлэх ухаан, технологи, инновац нь ДГХБО-ын хөгжил цэцэглэлтийн хөдөлгөгч хүч болох нь” сэдвийн дор болсон өндөр түвшний дугуй ширээний уулзалтад үндсэн илтгэгчээр оролцов. 

ӨМНӨД-ӨМНӨДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААРХ САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Wednesday, 06 August 2025

Туркменистан Улсын Аваза хотноо 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны асуудлаарх Сайд нарын уулзалтын “Шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийг хурдасгаснаар ДГХБО-д эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг нэмэгдүүлж, цахимжилтын үсрэнгүй хөгжлийг бий болгох нь” сэдвийн дор болсон панел хэлэлцүүлэгт оролцов. 

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН АСУУДЛААРХ НҮБ-ЫН ГУРАВДУГААР БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Tuesday, 05 August 2025

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Гуравдугаар бага хурал Бүгд Найрамдах Туркменистан Улсын Аваза хотноо 2025 оны 08 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд болж байна.

Хуралд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

ХӨДӨӨГИЙН ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АМЬДРАЛД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛ ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГАА ТАЛААР АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Tuesday, 15 July 2025

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ивээр дор Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний 2025 оны чуулга уулзалт Нью-Йорк хотноо 7 дугаар сарын 14-24-ний өдрүүдэд болж, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна.

ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН ДӨРӨВДҮГЭЭР БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Wednesday, 02 July 2025

Испани Улсын Севилья хотноо 2025 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх олон улсын Дөрөвдүгээр бага хурал” болж байна.

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Н.АНХБАЯР НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АНТОНИО ГУТЕРРЕШТЭЙ УУЛЗАВ

Tuesday, 24 June 2025

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй НҮБ-ын Төв байранд уулзав. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталлаа

Wednesday, 04 June 2025

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэн баталлаа.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өнөөдөр дэлхий дээр 57 сая гаруй уналга, эдэлгээний адуу байна. Энэ нь адуу хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал, цаашилбал нийгэм, эдийн засаг, аж ахуйд чухал ач холбогдолтойн илрэл юм.

ХҮН АМ, ХӨГЖЛИЙН КОМИССЫН 58 ДУГААР ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

Tuesday, 08 April 2025

Нью-Йорк хотноо 4 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 58 дугаар чуулган болж байна. (Commission on Population and Development, fifty-eighth session (2025) | Population Division)

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Н.АНХБАЯР НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГАТАЙ УУЛЗАВ

Friday, 04 April 2025

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр энэ 04 дүгээр сарын 03-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Ажлын албаны дарга Кортни Раттрэй-тай уулзав.