НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 10 дугаар сарын 10-ны өдрийн Эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудлаарх хуралдаанд Байнгын төлөөлөгчийн орлогч В.Өлзийбаяр үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ Дэлхийн эмэгтэйчүүдийн Дөрөвдүгээр бага хурлаас баталсан Бээжингийн тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөрийн 30 жил, Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1325 тогтоол батлагдсаны 15 жил, улмаар Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш даруй 10 жил өнгөрөөд байгаа энэ цаг үед манай улсаас эдгээр баримт бичгийг хэрэгжүүлэх болон жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах талбарт олсон ололт амжилт, туршлага, сургамж, цаашдын зорилгын талаар танилцуулав.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
2025 оны 10 дугаар сарын 17


