ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ (UNCCD COP17)-ЫН ӨНДӨР ТҮВШНИЙ СЕГМЕНТИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” сэдвийн дор болж буй Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Өндөр түвшний сегментийн нээлтийн арга хэмжээ энэ 8 дугаар сарын 24-ний өдөр боллоо.









