МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 2026 ОНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА
Энэ удаагийн чуулга уулзалт Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх олон улсын Дөрөвдүгээр бага хурлын дараа анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой бөгөөд Севильягийн үүрэг амлалт баримт бичгийн олон улсын худалдаа, тогтвортой хөгжлийн төлөөх хувийн бизнес ба санхүүжилт, олон улсын санхүүгийн архитектурын шинэчлэл болон cанхүүгийн аюулгүйн тогтолцоо зэрэг асуудлуудыг онцлон хэлэлцэнэ.












