ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД НҮБ-ЫН 4 ДҮГЭЭР ХОРООНЫ ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ
НҮБ-ын Ерөнхий ассемблейн 4 дүгээр хорооны хуралдаанаар Энхийг сахиулах ажиллагааны асуудлыг хэлэлцэх үед Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ Энхийн ажиллагааны Дээд хэмжээний ажлын хэсгийн зөвлөмж, зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр гарсан НҮБ-ын ЕНБД-ын тайлан гарсаныг сайшааж, энэ 2 баримт бичгийг НҮБ-ын Ерөнхий ассемблей, 4 дүгээр хороогоор хэлэлцэж, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга замыг нийтээр зөвшилцөх ёстой гэж онцоллоо.