УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД ПАРЛАМЕНТЫН СПИКЕРҮҮДИЙН ДЭЛХИЙН IV БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд /2015.08.31/ өнөөдөр Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын нээлтэд оролцов.
Парламентын спикерүүдийн дэлхийн бага хурал нь парламент хоорондын хамтын ажиллагаа, яриа хэлэлцээрийн дээд түвшний уулзалт бөгөөд бага хурлаар энх тайван, ардчилал, тогтвортой хөгжлийн асуудалд парламентын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэж байна.