United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛЫН СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН ТОГТОЛЦООНЫ ТУРШЛАГЫГ КИРГИЗСТАНД НЭВТРҮҮЛНЭ

Date: 
Thursday, 01 October 2015

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Киргизстан Улсын Гадаад хэргийн сайд Эрлан Абдылдаев-тай 10 дугаар сарын 1-нд уулзав.

Гадаад хэргийн сайд нар сүүлийн жилүүдэд хэрэгжсэн дээд, өндөр хэмжээний айлчлалуудыг хоёр орны ойр дотно хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Энэ сарын 4-нд Киргизстаны Парламентын сонгуулиар ноён Э.Абдылдаев монголын сонгуулийн автоматжуулсан тогтолцооны туршлагыг нэвтрүүлэх гэж буйг мэдэгдэж, сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэв. 

Монгол Улс Ардчилал, сонгуулийн дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг 2016 онд даргалах талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээлж, Киргизстан Улс хүрээлэнгийн гишүүнээр нэгдэж, хамтран ажиллах боломжтойг санал болгов. 

НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр