АНУ-ЫН ТНБД-ЫН ОРЛОГЧТОЙ УУЛЗАВ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцох үеэрээ 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын Улс төрийн бодлого хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Т.Шэннон-той Нью-Йорк хотноо уулзаж, хоёр улсын харилцааны асуудлаар санал солилцов.