НҮБ-ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ
Энэ 2 дугаар сарын 14-нд НҮБ-ын Төв байранд болсон “НҮБ-Эмэгтэйчүүд” байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн 2020 оны анхдугаар хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн орлогч даргын хувьд үг хэллээ.