БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Н.АНХБАЯР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД НҮБ-ЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН КОМИССЫН 63 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Нью-Йорк хотноо 2025 оны 2 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд НҮБ-ын ЭЗНЗ-ийн Нийгмийн хөгжлийн комиссын 63 дугаар чуулган “Нийгмийн хөгжлийн асуудлаарх дэлхийн дээд түвшний уулзалтын Копенхагены тунхаглалын болон Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд эв нэгдэл, нийгмийн оролцоо, нийгмийн уялдааг бэхжүүлэх нь” сэдвийн дор болж байна.