ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ҮР ДҮНГИЙН ХЯНАЛТЫН МЕХАНИЗМ ЧУХАЛ
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын 71 дүгээр чуулганы 2 дугаар хорооны “Тогтвортой хөгжлийн асуудлаарх” хуралдаанд оролцон үг хэлэв. Тэрбээр Монгол Улс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” хөтөлбөрөө энэ оны эхээр батлан хэрэгжүүлж эхлээд байгааг онцлов.











