НҮБ-ЫН КОНВЕНЦИЙГ СОЁРХОН БАТАЛСАН ТУХАЙ БАТЛАМЖ ЖУУХ БИЧГИЙГ ГАРДУУЛАВ
Монгол Улсын Их Хурлаас "Хүүхдийн эрхийн тухай конвенцийн мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протокол", "Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц"-ийг тус тус соёрхон баталж, хууль гаргасан билээ. Конвенцийн дагуу соёрхон баталсан улсын Батламж жуух бичгийг НҮБ-д хүргүүлэх ёстой бөгөөд ийнхүү Батламж жуух бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дараа конвенци хүчин төгөлдөр үйлчилдэг.