МОНГОЛ УЛСЫН САНААЧИЛГААР “ХӨДӨӨГИЙН ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЖ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ” ТОГТООЛ БАТЛАГДАВ
Энэ 11 дүгээр сарын 18-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны хуралдаанаар Монгол Улс санаачлан хоёр жил тутам хэлэлцүүлдэг “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдав.