МОНГОЛ УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРААС "ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД ХОРШООЛОЛ БА ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ҮҮРЭГ" СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 60 дугаар чуулганыг тохиолдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Ботсвана, Фижи, Итали, Морокко, Папуа Шинэ Гвиней, Соломоны арлууд улсын Байнгын төлөөлөгчийн газруудтай хамтран "Хөдөөгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулахад хоршоолол ба жижиг, дунд үйлдвэрийн үүрэг" сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.