ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Гүйцэтгэх захирал Алис Олбрайт-ыг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нью Йорк хотноо хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгийн бие даасан байдлыг хангах, энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээрх төслүүд дээр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.