United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

МОНГОЛ УЛС НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧДЫН 2026 ОНЫ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЭВ

Thursday, 05 November 2026

НҮБ-ын Төв байранд 2026 оны 11 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд болж буй НҮБ-ын Суурин зохицуулагчдын ээлжит уулзалтад Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн оролцож байна.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 81 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ БҮГД ХУРАЛДААНААР ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭХ ҮЕЭР ҮГ ХЭЛЭВ

Friday, 30 October 2026

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Бүгд хуралдаанаар Хүний эрхийн зөвлөлийн тайланг хэлэлцэх үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Гуравдугаар нарийн бичгийн дарга А.Баярсайхан үг хэлэв.

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Н.АНХБАЯР ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭНХ ТАЙВАН, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН НЭЭЛТТЭЙ ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Thursday, 29 October 2026

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр энэ 10 дугаар сарын 28-ны өдөр болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх нээлттэй хуралдаанд оролцож, үг хэлэв.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 81 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ НЭГДҮГЭЭР ХОРООГООР “МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ СТАТУСЫН ТУХАЙ” ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

Tuesday, 27 October 2026

2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны Бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр баталлаа.

“ЦААЗААР АВАХ ЯЛЫН ГҮЙЦЭТГЭЛД МОРАТОРИУМ ТОГТООХ: БҮС НУТГУУДЫН САЙН ТУРШЛАГА, ОЛОЛТ АМЖИЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОЖ МОНГОЛ УЛСЫН ТУРШЛАГЫГ ХУВААЛЦАВ

Tuesday, 13 October 2026

Цаазаар авах ялын хоригийн асуудлаарх Бүс хоорондын ажлын хэсгээс “Цаазаар авах ялын гүйцэтгэлд хориг тогтоох: Бүс нутгуудын сайн туршлага, ололт амжилт” сэдэвт хэлэлцүүлгийг НҮБ-ын Төв байранд зохион байгуулав.
Тус арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр оролцож, Монгол Улсын цаазаар авах ялын гүйцэтгэлд мораториум тогтоохоос эхлэн бүрмөсөн халах хүртэл хэрэгжүүлсэн бодлого, эрх зүйн шинэчлэл, хуримтлуулсан туршлагаас хуваалцав.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 81 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ  ЗУРГААДУГААР ХОРООНЫ ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Friday, 09 October 2026

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Зургаадугаар хорооны 2026 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар “Үндэсний болон олон улсын түвшинд хууль дээдлэх ёс” хэлэлцэх үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Гуравдугаар нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн үг хэлэв.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 81 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЗУРГААДУГААР ХОРООНЫ ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Friday, 09 October 2026

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Зургаадугаар хорооны 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Олон улсын терроризмыг устгах арга хэмжээнүүд” хэлэлцэх үеэр манай төлөөлөгч үг хэлэв.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 81 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ХОЁРДУГААР ХОРООНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД ҮГ ХЭЛЭВ

Monday, 05 October 2026

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооны Ерөнхий санал шүүмжлэлийн 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанд манай төлөөлөгч үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр дуусах хугацаа хаяанд ирээд байгаа энэ цаг үед ахиц дэвшил, хэрэгжилт хамгийн удаашралтай байгаа асуудлууд, олон улсын дэмжлэг туслалцаа нэн хэрэгцээт бүлэг орнуудын асуудлыг тухайлан хэлэлцэх чухал шаардлагатай байгааг онцлоод хөгжлийн санхүүжилтэд онцгой анхаарах шаардлагатай хоёр асуудлаар санал дэвшүүлэв.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 81 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ  ГУРАВДУГААР ХОРООНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД ҮГ ХЭЛЭВ

Friday, 02 October 2026

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны Ерөнхий санал шүүмжлэлийн 2026 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанд манай төлөөлөгч үг хэлэв.

ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ

Wednesday, 30 September 2026

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Нью-Йорк хотноо энэ 9 дүгээр сарын 29-ний өдөр болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр оролцож, үг хэлэв.