United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

БАХРЕЙНЫ ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Friday, 27 September 2019

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Халид бин Ахмед бин Мухаммед Аль-Халифатай 2019 оны 9 дүгээр сарын 27-нд уулзаж, олон улсын харилцаа, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсоны зэрэгцээ “Улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцов

Friday, 27 September 2019

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын 43 дахь уулзалт Нью-Йорк хотноо энэ 9 дүгээр сарын 27-ны өдөр болов. Бүлгийн сайд нарын уулзалтад 77-гийн бүлгийн дарга, Палестиний Ерөнхий сайд М.Штайе, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррес, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы дарга Т.Мухаммад-Банде болон бүлгийн гишүүн орнуудын өндөр түвшний төлөөлөгчид оролцлоо.

ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЭВ

Thursday, 26 September 2019

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр 9 дүгээр сарын 26-ны өдөр болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх хүрээнд өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож үг хэллээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Wednesday, 25 September 2019

Нью-Йорк хотноо үргэлжилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр энэ 9 дүгээр сарын 25-нд “Энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр НҮБ, бүс нутаг болон дэд бүс нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах нь” сэдвээрх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

Wednesday, 25 September 2019

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы үеэр 9 дүгээр сарын 25-ны өдөр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-тай уулзав.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалт болов

Wednesday, 25 September 2019

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 чуулганы хүрээнд энэ оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Нью-Йорк хотноо болов.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

Tuesday, 24 September 2019

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл  9 дүгээр сарын 24-нд Нью-Йорк хотноо эхэллээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид чуулганд оролцож байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачлагаар Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт болов

Monday, 23 September 2019

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерресийн санаачлагаар Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмлжлэлийн хүрээнд Нью-Йорк хотноо энэ оны 9 дүгээр сарын 23-нд болов.

Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт нь Парисын хэлэлцээрийн бодит хэрэгжилтийг түргэвчлүүлэх, улс орнуудын дэвшүүлсэн уур амьсгалын үйл ажиллагааны санал санаачлагыг дэмжих, хувийн хэвшил, иргэний нийгэм, банк, санхүүгийн байгууллагын оролцоог идэвхижүүлэх зорилготой юм.  

“Монголын их хаад” үзэсгэлэнг НҮБ-ын төв байранд зохион байгуулав.

Tuesday, 23 July 2019

Энэ 7 дугаар сарын 22-нд НҮБ-ын төв байранд зураач Сугарын Чулуунбаатарын “Монголын их хаад” үзэсгэлэнгийн нээлт боллоо.  Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар энэхүү  үзэсгэлэнг  7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд “Сэнгэраги” арт галлерейтай  хамтран зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд зураач С.Чулуунбаатар, урлаг судлаач О.Сосор, найруулагч, продюсер Н.Болд, “Сэнгэраги” арт галлерейн гүйцэтгэх захирал Б.Янжин болон НҮБ-ын гишүүн орнуудын Элчин сайд, Байнгын төлөөлөгчид, дипломатууд оролцов.

“Өглөөний цай” уулзалтыг удирдав.

Friday, 12 July 2019

Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос 2019 оны 7 дугаар сарын 12-нд зохион байгуулсан “Өглөөний цай” уулзалтыг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд удирдан явуулав.