United Nations Welcome to the United Nations. It's your world.

Залуучуудын асуудал эрхэлсэн Тусгай элчтэй уулзав

Date: 
Friday, 27 September 2019

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Залуучуудын асуудал эрхэлсэн тусгай элч Жаяатма Уикраманаякетай 2019 оны 9 дүгээр сарын 27-нд НҮБ-ын Төв байранд уулзав.

Уулзалтаар Гадаад харилцааны сайдын санаачлага болох “Peacebook форум”, мөн “Ирээдүйн энх тайван, дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөөх залуу дипломатчдыг тодруулах шагнал”-ын тухай танилцуулж, эдгээр санаачилгын хүрээнд болон залуучуудыг чадавхижуулах чиглэлээр НҮБ болон Тусгай элчийн албатай цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР