“MODEL UN” ЖИШИГ БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА
Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагад гишүүнээр элссэний 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам “Улаанбаатар Загвар Үндэстний Байгууллага” Төрийн бус байгууллагтай хамтран нийслэлийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Model UN” жишиг бага хурлыг 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.