United Nations Welcome to the United Nations. It's your world.

ДАЛАЙД ГАРЦГҮЙ АСУУДЛААР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ТАНИЛЦУУЛЖ ҮГ ХЭЛЭВ

Date: 
Thursday, 20 October 2016

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооны “Онцгой нөхцөл дэх бүлэг орнууд” сэдэвт хуралдаанд оролцож, үг хэлэв.

“Эдийн засгийн коридор байгуулах” тухай хэлэлцээр, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх” тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус байгуулахаар ажиллаж буй, ДГХБО-уудын Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үндэсний семинарыг Улаанбаатар хотноо өнгөрсөн 4 дүгээр сард зохион байгуулсан зэрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд танилцуулав.

Тэрбээр цааш нь ДГХБО-уудын өмнө тулгамдаж буй асуудлаар судалгаа, шинжилгээний ач холбогдлыг тэмдэглэж, энэ хүрээнд “ДГХБО-уудын эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх нь: Балба, Бутан, Монгол, Парагвайн жишээ” сэдвээрх судалгааг Улаанбаатар хотноо байгуулагдсан ДГХБО-уудын Олон улсын судалгааны төвөөс санаачлан боловсруулж, 77-гийн бүлгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Перез-Гуерреро итгэлцлийн сангийн санхүүжилтээр 2017 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй талаар мэдээлэв.

НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр