United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Thursday, 16 June 2016

Нью-Йорк хотноо 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийн оролцогч талуудын 9 дүгээр бага хурал болж байна. Конвенцийн талууд болох 164 орны төлөөлөгч оролцож буй уг хурлаар 2030 он хүртэлх хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах арга замын тухай ерөнхий хэлэлцүүлгээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дундах ядуурлыг арилгах, оюуны хомсдолтой иргэдийн эрхийг хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл, технологийн хүртээмжийг сайжруулах асуудлаар дугуй ширээний хэлэлцүүлгүүд өрнөж байна. 

PHOTOGRAPHY AND ART EXHIBITION DEDICATED TO ASEM OPENED AT UN HEADQUARTERS

Tuesday, 14 June 2016

The opening ceremony of “The Spirit of Eurasia” photopraphy and art exhibition was held on 13 June at the United Nations Headquarters in New York. The exhibition which is dedicated to the Summit of the Asia Europe Meeting (ASEM) in Ulaanbaatar, Mongolia is organized by the Asia Europe NGOs Network and the Permanent Mission of Mongolia to the United Nations.

АСЕМ-Д ЗОРИУЛСАН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НҮБ-ЫН БАЙРАНД НЭЭГДЭВ

Tuesday, 14 June 2016

 “The Spirit of Eurasia” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байранд 6 дугаар сарын 13-нд болов. Энэхүү үзэсгэлэнг Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн Дээд түвшний уулзалттай холбогдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар,  Ази, Европ ТББ-уудын сүлжээ (Asia Europe NGOs Network) байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм.

AMBASSADOR S.SUKHBOLD MET WITH UNICEF ASIA-PACIFIC AND EAST ASIA REGIONAL DIRECTOR

Tuesday, 14 June 2016

H.E.S.Sukhbold, Ambassador and Permanent Representative of Mongolia to the UN met with Ms.Karin Hulshof, UNICEF Asia-Pacific and East Asia Regional Director, in New York, on 10 June 2016.

 Ambassador S.Sukhbold congratulated Ms.Karin Hulshof with her new important position and underscored that Mongolia has been attaching particular importance to child protection and development issues and valued UNICEF contribution to these undertakings.  

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН АЗИ НОМХОН ДАЛАЙ, ЗҮҮН АЗИЙН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Tuesday, 14 June 2016

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази Номхон Далай, Зүүн Азийн бүсийн захирал хатагтай Карин Хулшофтай уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд С.Сүхболд хариуцлагатай шинэ албан тушаалд томилогдсонд нь хатагтай Карин Хулшоф-т баяр хүргээд Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн эрх, хөгжлийн асуудлыг ямагт тэргүүн зэрэгт тавьж анхаарч ирсэн тухай танилцуулж, түүнд НҮБ-ын Хүүхдийн сан дорвитой дэмжлэг үзүүлж байгааг тэмдэглэв.  

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Tuesday, 14 June 2016

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын Хүн амын сангийн Ази Номхон Далайн бүс хариуцсан захирал хатагтай Ёрико Ясукаватай уулзав. 

НЬЮ-ЙОРК ХОТНОО ДОХ-ЫН АСУУДЛААРХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ

Monday, 13 June 2016

Нью-Йорк хотноо 2016 оны 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд ДОХ-ын асуудлаарх Өндөр түвшний уулзалт болж, дэлхийн олон орны төр, засгийн тэргүүн, сайд нар, албаны хүмүүс, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, ДОХ-ын халдвартай хүмүүсийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ҮДЭШ АРГА ХЭМЖЭЭ АЯЛАГЧДЫН КЛУБЭД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Monday, 23 May 2016

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар Аялагчдын клуб (the Explorers Club)-тэй  хамтран 5 дугаар сарын 20-ны өдөр “Монголын үдэш” арга хэмжээг анх удаа Аялагчдын клубэд амжилттай зохион байгуулав.