United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ ЭЗЭМШИГЧИД ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИНО

Thursday, 27 September 2018

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 27-нд Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Эльмар Мамедьяров-тай хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “Дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.

МОНГОЛ, ПОЛЬШИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Thursday, 27 September 2018

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Яцэк Чапутовичтой уулзаж, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.                                                            

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН 77-ГИЙН БҮЛГИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Thursday, 27 September 2018

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр 9 дүгээр сарын 27-ны өдөр болсон Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалтад оролцов. Энэхүү бүлэг нь эдийн засгийн хамтын сонирхлоо харилцан дэмжих, НҮБ-ын хүрээнд өрнөж буй олон улсын эдийн засаг, хөгжлийн гол асуудалд нэгдмэл байр сууринаас хандах, Өмнөд-Өмнөдийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ЕАБХАБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ТОМАС ГРЕМИНГЕРТЭЙ УУЛЗАВ

Thursday, 27 September 2018

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 9 дүгээр сарын 27-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингертэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Монгол, ЕАБХАБ-ын хамтын ажиллагааг бэхжүүлж, цаашид кибер аюулгүй байдал, мөнгө угаах, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, Бишкек дэх ЕАБХАБ-ын академид оюутан сургах зэрэг чиглэлд хамтран ажиллахаа талууд илэрхийлэв.

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГИЙГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ

Thursday, 27 September 2018

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнертай 9 дүгээр сарын 27-ны өдөр уулзаж, Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”, ядуурал, хүүхэд, эмэгтэйчүүд, байгаль орчин зэрэг чиглэлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Wednesday, 26 September 2018

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр 9 дүгээр сарын 26-нд болсон “Сүрьеэг устгахын төлөө нэгдэх нь: Дэлхийд тархсан халдварт өвчний эсрэг дэлхий нийтээр яаралтай авах хариу арга хэмжээ” өндөр түвшний анхдугаар уулзалтад Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

МОНГОЛ-БРИТАНИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Tuesday, 25 September 2018

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази, Номхон далайн асуудал хариуцсан Төрийн сайд Марк Фийлдтэй 9 дүгээр сарын 25-ны өдөр НҮБ-ын төв байранд уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 73 ДУГААР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХЛЭВ

Tuesday, 25 September 2018

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 25-нд Нью-Йорк хотноо эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн хуралдаанд оролцож байна.

МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Monday, 24 September 2018

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр буюу 9 дүгээр сарын 24-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж-тай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

МОНГОЛ ИРГЭД ЭКВАДОР УЛСАД ВИЗГҮЙ ЗОРЧИХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

Monday, 24 September 2018

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 9 дүгээр сарын 24-нд НҮБ-ын төв байранд Бүгд Найрамдах Эквадор Улсын Гадаад хэргийн сайд Хосе Валенсиа-тай хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.