United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаар байр сууриа илэрхийлэв

Date: 
Tuesday, 26 November 2019

Энэ 11 дүгээр сарын 25-нд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы бүгд хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож, үг хэллээ.

Тэрээр Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж хэлсэн үгэндээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг 21 дүгээр зууны геополитикийн бодит байдалд нийцүүлэн шинэчлэх, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээг баримт бичигт тулгуурлан явуулахын чухлыг онцлон, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүний тоог нэмэгдүүлэх, вето хориг, бүс нутгийн төлөөллийг сайжруулах, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн болон Ерөнхий  Ассамблейн харилцааг бэхжүүлэх, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнээр жижиг улсуудын сонгогдох боломжийг өсгөх шаардлагыг цохон дурдсан.